МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.20
Эдийн засаг, Худалдаа

Х.Булгантуяа: Хил гааль хаагдсан цагт иргэд маань үйлдвэрлэгч болохыг эрмэлзэж байгаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.04.20/-ны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:

Төсвийн тодотголыг дэмжиж байгаа. Хөрөнгө оруулалтын барилгын материалыг авахын тулд вальютын нөөцөө бардаг. Төсвийн тодотгол хийгээд хөрөнгө оруулалтын хэмжээг 500 гаруй тэрбум төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр төлбөрийн тэнцэл хэрхэн тэнцэх вэ? Мөн вальютын ханш хэрхэн сайжрах вэ?

Төрийн байгууллагуудыг тоог багасна гэж Ерөнхий сайд дурдлаа. Тэгэхээр 2022 онд хэд орчим хувиар төрийн байгууллагын тоог багасгах вэ?

Нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой байгууллагуудыг буцааж олгоно гэжээ. Буцаан олголт нь хувь хүндээ очих юм уу, эсвэл ажил олгогчид авах уу?

Жижиг дунд бизнес эрхлэгчдийг төрөөс дэмжинэ гэж заасныг яагаад хассан бэ? Хил хаагдсан цагт манай иргэд үйлдвэрлэгч болохыг эрмэлзэж байгаа ч бодлогоор дэмжих хэрэгтэй.

Энэ онд эргэн төлөгдөх зээлийн хэмжээ хэр их байна вэ?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ