2022.04.22
Эдийн засаг, Худалдаа
Ж.Сүхбаатар: Улаанбаатарын хөгжлийг гацаагч, хязгаарлагч хүчин зүйл нь Монголын төрд байгаа тодорхой албан тушаалтнууд
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 10 хууль, 4 тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Нийслэл хотын түгжрэлийн асуудал бол улсын асуудал болсон гэж Монгол Улсын ерөнхий сайд мэдэгдсэн. Нийслэлийн хотын хөгжлийг шийдэх асуудлын хүрээнд бид түгжрэл бөөгнөрөлтэй бид дайн зарлачихаад байгаа. Энэ дайнд бид ялагдаж яваа. Үүнд ялах хэд хэдэн шийдлүүдийн нэг нь тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн хөнгөн галт тэрэг байгуулах шийдэл юм.
Энэ ажлыг ерөнхийн сайд дэмжиж, Сангийн яам тооцоо гаргасан боловч Төсвийн байнгын хороон дээр хэдэн дарга нар дэмжихгүй аваад үлдчихсэн. Түүнийхээ шалтгааныг 3 тэрбумын асуудал хэмнэх гэж ядаж байхад 3 их наядын асуудал ярьж байна гэдэг тайлбар тавьж байна. Тэгвэл бидний хамгийн том асуудал юу юм бэ? Бидний гол бэрхшээл юу юм бэ гэж асуумаар байна. Түгжрэлийг мөнгөгүй шийдэх арга байгаа юу? Улаанбаатарын хөгжлийг гацаагч, хязгаарлагч хүчин зүйл нь Монголын төрд байгаа тодорхой албан тушаалтнууд. Төсвийн тодотгол чинь тодотгол яг мөн юм уу? Хэмнэж байгаа нэрийдлээр ард түмнийхээ эсрэг, ард түмнийхээ хөгжлийн асуудлыг шийдэхгүй гацаах гэж байгаа нь бодлого мөн үү гэж асуумаар байна.
Түүний асуултад Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хариуллаа.