МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.04.28
Эдийн засаг, Худалдаа

Х.Болорчулуун: Үндэсний аюулгүй байдлын номер нэг асуудал бол эрчим хүчний асуудал, хувьчлахыг дэмжихгүй

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: 

Энэ төсвийн тодотголыг дагаад Эрчим хүчний компаниудыг хувьчлах асуудал орж ирж байгааг дэмжихгүй. Тэр дунд ДЦС, дамжуулахыг хувьчлахаар орж ирлээ, ингэж болохгүй. Улс орнуудын Үндэсний аюулгүй байдлын номер нэг асуудал бол эрчим хүчний асуудал мөн. Дорнод бүсийн эрчим хүчний систем гэж бий. Өөрөө үйлдвэрлэгч станцтай, түгээх нь бий. Түгээхийг хувьчилж болно. Гэхдээ түгээхийг хувьчилж аваад эрчим хүчийг хамгийн өндөр үнээр зардаг. Энэ цаг үед хэрэгтэй зүйлээ хувьчилж болох уу. Сангийн яам, мэргэжлийн яамны байр суурь зөрүүтэй байна. Яагаад хууль зөрчсөн асуудал оруулж ирээд байна.

Дорнодын ДЦС 36 мгв байсан энэ нь 100 хувь авдаг. Хэл амтай 50 мгв болох өргөтгөл эхэлсэн. Уул уурхайн компаниуд, захиалга өгөөд ашиглалтад ирэх онд ороход 80-90 хувь ачаалал авна.6-7 жилийн дотор өртөг нөхнө гэсэн төлөвлөгөөтэй аиллаж байна. Үүнийг хувьчлах юм уу. Ард түмэн цахилгаан, дулааны үнэ нэмэх биш хасах хүсэлтэй байна. Гуя дагаж хүзүү гэдэг, яагаад хүзүү дагаж гуя оруулж ирж байна вэ. 

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.      

ШИНЭ МЭДЭЭ