https 208
2022.05.12
Эрүүл мэнд

Б.Энхбаяр: Чанаргүй эмийн асуудал тулгамдсан асуудал болж байгаа учраас Хянан шалгах түр хороог байгуулахыг дэмжиж байна

УИХ-ын чуулганы /2022,05,12/-ны өдрийн хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Миний хувьд энэ түр хороог дэмжиж байгаа. Яагаад гэхээр чанаргүй эм, үнийн асуудлыг тойрсон олон асуудал бий. Иргэдийн амьжиргаа муу байгаа гэтэл эмээ авах ёстой олон иргэд байна. Гэтэл эмийн чанаргүй эмийн асуудал хүнд байна. Үүнийг засахаар эмийн агентлаг байгуулсан ч үр дүнд гарахгүй байгаа. Эмийн бизнесийн компаниуд энэ агентлагт гар, хөлөө шургуулсан гэсэн мэдээлэл бий. Эмийн мафи бий, гэсэн итгэл үнэмшил надад олон жилийн өмнө төрсөн.

Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байхад хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай хуулийн төслийг Засгийн газар дээр ахлаад ажиллаж байх явцад хар тамхины болон сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад бусад улс оронд зөвшөөрөгддөг, хямдхан чанартай эмүүдийг оруулсан асуудал гарч байсан.Өөрөөр хэлбэл хар тамхи биш өвчин намдаах зориулалтаар ашигладаг эмийг манай улсад хар тамхи гэж үзэж байгаа. Яагаад ийм заалтад оруулсан бэ гэхээр ЭМЯ дээр ийм шийдвэр гарсан гэдэг. Үүнийг цааш нь судлахаар өөрийнхөө эмийг зарахын тулд нэр бүхий хүмүүс жагсаалтандаа эмээ оруулдаг асуудал гарч байсан. Ийм учраас энэ түр хороог миний хувьд дэмжиж санаачилсан гишүүдийн нэг.        

ШИНЭ МЭДЭЭ