2022.05.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Энхбаяр: Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын өрөнд бараа, эд хөрөнгө авах нь авилга

УИХ-ын чуулганы /2022.05.13/-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн чөлөөт үлдэгдлийн талаар тавьсан асуулгын хариуг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын санд авилгын хоёр том схем байдаг. Даатгуулагчдийн мөнгөн хөрөнгийг арилжааны банканд байршуулж, дундаас нь хүү цохих хэлбэр. Тухайлбал, дунджаар жилдээ тэтгэврийн сангаас 25-30 тэрбум халаасалдаг байх магадлалтай гэх тооцоолол гарч байсан. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын өрөнд бараа материал авдаг авилгын схем байдаг. 10 гаруй жилийн өмнө нийгмийн даатгалын өрөнд авсан 40 машин байсан. Балансын үнэлгээгээр маш өндөр гаргасан хэр нь газар дээр нь очоод үзэхээр төмрийн хог байдаг. Энэ бол авилга. Барилгын компаниуд Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа төлөхгүй явсаар маш их өр үүсгэдэг. Тэгээд сүүлд нь зарагдахгүй байраа зараад өрнийхөө оронд өгдөг. Энэ бол авилга. Тийм учраас 10 жилийн өмнө нийгмийн даатгалын өрөнд бараа материал авахыг хориглох журам гаргасан. Энэ журам одоо хүчинтэй хэвээр байгаа юу ?

Түүний асуултад ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ