МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.17
Эдийн засаг, Худалдаа

Ц.Цэрэнпунцаг: Төв банк бие дааж үйл ажиллагаа явуулахад боломж хэр байдаг вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2022,05,17/-ны өдрийн хуралдаанаар  Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

Нээлттэй компани болоход хийх ёстой хяналт, үнэлгээний ажил ямар хугацаанд явдаг вэ. Бусад орны жишиг ямар байгаа вэ. Ер нь бол хугацаатай, чанартай энэ үнэлгээг хийх нь зөв. Гэтэл банкууд ашгаа хөөсрүүлж, өндөр үнэлгээтэй үнэлгээ гаргаад, ард түмнийг хохироож магадгүй. Иймд энэ алдааг гаргахгүйн тулд хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Түүнчлэн инфляц 14-15 хувьтай гэж байна.Төвбанк бие даасан үйл ажиллагаа явуулах боломж байгаа юу. Ийм боломж байхгүй бол бид хамтарч ажиллая гэсэн санал гаргасан. Ийм цаг үед Засгийн газартай сугадалцаад яваад байх нь зөв үү. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ.

Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.   

ШИНЭ МЭДЭЭ