https 208
2022.05.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Б.Энхбаяр: Үндэсний их баяр наадам бол Монгол түмний эв нэгдлийн баяр юм

УИХ-ын чуулганы /2022,5,20/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар  Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ хуулийг харахаар Уяачдын болон Бөхийн холбооны хурал болж байна. Нэг хэсэг нь Монгол адуу, нэг хэсэг нь эрлийз адууны асуудал ярьж байна. Уг нь Үндэсний их баяр наадам эе эвийг хичээж энэ баяр наадмыг зохион байгуулж ирсэн. Эе нь тухайн үеийнхээр парламент гэсэн үг. Энэ Эе нь эвтэй байх ёстой гэсэн том агуулга явж байдаг. Наадмын хүрээнд том бодлого, тусгаар тогтнолоо ярьдаг ч баяр байсан. Харин сүүлийн үед бөх, морь яагаад хэрүүлтэй болсон бэ гэхээр улс төрчид өөрсдөө оролцсоноос үүдэлтэй. 

ШИНЭ МЭДЭЭ