“Номын сангийн тухай” хуулийн талаар хэлэлцүүлэг боллоо
2022.05.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Номын сангийн тухай” хуулийн талаар хэлэлцүүлэг боллоо

Үндэсний ном, бичиг соёлын өдөр”-өөр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Ч.Ундрам нар “Номын сангийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулж
Монгол улсад байгаа номын сангийн мэдээллийг нэгдсэн сүлжээнд оруулах, номын санчдыг хөгжүүлэх, мэргэшүүлэх, ажиллах хүчний хомсдол зэрэг асуудлыг бодлогоор дэмжих зэрэг асуудлуудыг хуульд тусгахаар харъяа яамдууд, эрдэмтэн судлаач, номын санчдыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэ уулзалт хэлэлцүүлгээр одоогийн хуулийн хэрэгжилт, орчин үеийн номын сангийн хөгжлийн чиг хандлага, мөн нэн түрүүнд Улсын 6 их дээд сургуулиудын хоорондох номын сангийн үйл ажиллагааг нэгтгэн цахимжуулах зэрэг олон сэдвээр илтгэл мэдээлэл сонсож, хуулийн нэмэлт өөрчлөлтөнд тусгах асуудлаар санал солилцсон үр дүнтэй уулзалт болсон юм. 

ШИНЭ МЭДЭЭ