2022.05.24
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Ц.Сэргэлэн: Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулснаас хойш Монгол улсын хүртсэн ашгийн хэмжээг тооцоолох шаардлагатай
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны /2022,05,24/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:
Энэ бүтээгдэхүүн хуваах гэрээг анх 1996 оны наймдугаар сарын 07-ны өдрийн Засгийн газрын 83-дугаар тогтоолоор байгуулсан юм байна.Үүнээс хойш 26 жил өнгөрчээ. Анх АНУ-ын Сколь компани анхны бүтээгдэхүүн хуваах гэрээг Засгийн газартай байгуулсан. Дараа нь 2005 оны наймдугаар сард одоогийн компанид эрх нь шилжсэн байдаг. Үүнээс хойш 17 жил өнгөрчээ.
Энэ өнгөрсөн 26,17-н жилийн хугацаанд гэрээний үр дүнгээс хэдий хэр хэмжээний ашиг хүртсэн бэ. Үүн дээр маш сайн судалгаа, шинжилгээ хийж, дараагийн ажлаа зохицуулах ёстой. Тогтоолын төсөл дээр Монгол улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх эхний заалт дээр Петро дачин тамсаг компаниас гэж бичсэн байна.
Үүнийг бүтээгдэхүүн хуваах гэрээний үр дүнд хүртэх ашиг гэж оруулах ёстой. Гэрээний үр дүнд ашиг хүртэж байгаа, компаниас авна гэдэг учир дутагдалтай, магадгүй өөр компанид эрх нь шилжих боломжтой. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд анхны Газрын тосны хууль мөрдөгдөж байсан. Энэ хууль товчхон учир дутагдалтай байсан.
Өнгөрсөн хугацаанд олон шүүмж дагуулсан. харин өнөөдөр Засгийн газар, УИХ-ын түвшинд ярьж байгаа нь сайн. Одоо мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг оруулах, орон нутагт өгөөжөө өгөхгүй байгаа. Монгол ажилчдын эрх ашгийг хангуулж, ОУ-ын стандарт дагах ёстой. Түүнчлэн байгаль орчны аюулгүй байдалд хэрхэн нөлөөлсөн талаар хангалттай шалгалт хийх хэрэгтэй.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Ц.Сэргэлэн: Байгал орчныг нөхөн сэргээж, хатуу хучилттай замыг тавьсаны дараа тээвэрлэлтийг эхлүүлэх хэрэгтэй