МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.26
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Х.Болорчулуун: Малын хөлийн татварын дээд биш доод хязгаарыг төрөөс тогтоох хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас малын хөлийн татварт өөрчлөлт оруулахаар асуудал оруулж байна. Газар тариалангийн бүс нутгийн малын хөлийн татварыг нэмэгдүүлье гэж. Газар тариалангийн бүс нутагт ажиллаж байхад тариаланчид хэлдэг. Бид нарын авах ёстой ургацын 20-30 заримдаа тал хувийг малаараа тахлуулчихаад хариуцлага хүлээхгүй байна гэдэг. Манай улстөрчид энэ хуулийг дэмжихгүй гэж байна. Эцсийн дүнд татвар байгаа дор төр байна. Зохистой татвар байх ёстой. Халамж болохоор хоёр гараа өргөөд дэмждэг хэрнээ татварыг дэмжихгүй гэдэг.  Энэ улс орон татвараараа төсвөө бүрдүүлж чадахаа болилоо.

Малын хөлийн татварыг үндсэн хуулийн дагуу орон нутаг, засаг захиргааны хуулийн нэгж бүрэн эрхийнхээ дагуу татвараа тогтоох боломжтой болсон. Харин дээд биш, доод хязгаарыг төрөөс нийтэд тавих хэрэгтэй гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ