МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.05.26
Хууль, эрх зүй

Ж.Сүхбаатар:Ойн үржүүлгийн суулгацыг хаанаас нийлүүлэх вэ

УИХ-ын чуулганы /2022,05,26/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журам, таримал ой түүний дагалдах баялгийг өмчлүүлэх гэж заасан байна. Өмчлүүлэх гэдэг төрд өмчлүүлэх асуудлыг ярьж байна. Үүний найруулгыг зохицуулах хэрэгтэй. Яаж зохицуулах вэ?

Хоёрдугаарт ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажилд тухайн ойн үрийн хувьчлалаас гарал үүсэлтэй стандартын шаардлага хангасан үржлийн баялгийг ашиглана гэж заажээ. Энэ заалт юу гэсэн үг вэ. Хойд өмнөд хөршөөсөө авахгүй гэсэн үг үү. Ойн үрийн муж-лалд аль нь ордог юм.

 Янз бүрийн мод тарьж болдоггүй. Үүнийг дагаад шавьж, ургамалын аймгийн бүтцэд хүртэл нөлөөлдөг. Энэ заалт зөв. Гэхдээ стандартын шаардлага хангасан үржлийн материал ашиглана гэснээр үүний цаана ойн үрийн муж-лалын асуудал гарал үүсэлтэйгээ яригдана. Ажлын хэсэг үүнийг яаж томьёолсон бэ. Мөн ойн нөхөрлөлийн асуудал ямар түвшинд байгаа вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.   

ШИНЭ МЭДЭЭ