МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
2022.06.04

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэдтэй уулзаж, санал хүсэлтүүдийг нь сонслоо.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо нь нийт 3,502 өрхийн 14,171 хүн амтай. 60-аас дээш насны 1,029 ахмадууд, 18-35 насны 4,189 залуучуудтай. Тус хороонд 61 болон 138-р сургууль, 220, 154, 298 дугаар цэцэрлэгүүд үйл ажиллагаа явуулдаг.

Тэрээр төрөөс явуулж буй бодлого, үйл ажиллагаа, өөрийн байр суурийг тайлбарлан иргэдийн асуултад хариулт өглөө.

Уулзалтын дараа өөрийн дэмжиж төсөвт суулгуулсан 12 дугаар хорооны Булгийн 19 дэх ахмадын талбайн ажлын явц байдалтай танилцав.

ШИНЭ МЭДЭЭ