МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.10
Эрүүл мэнд

Ж.Сүхбаатар: Түлэнхийн төвийн байдал одоо хэр байна вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.10\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: 

Нэг юм тодруулъя. Намар илүү халдварлах хуруу чанартай халдвар бий гэсэн мэдээлэл яваад байгаа. Нэг талаас сэрэмжлүүлж байна уу, эсвэл үнэн үү. Энэ зун дархлаагаа дэмжиж бэлтгэлтэй байх уу. Ямар учиртай вэ?

Маш чухал ажлууд байна. Зүрх судасны үндэсний төв, Эд эс, эрхтэн шилжүүлэх үндэсний төв, Геронтологийн үндэсний төв гээд. Харахаар Сангийн яаманд өгсөн боловч эх үүсвэр батлагдаагүй. Сангийн яам наана, цаана олон асуудал шийдэж байгаа. Гэхдээ эрүүл мэндийн салбараа нэгт авч үзнэ гээгүй бил үү. 3,4 том ажил дээр төсвийн дэмжлэггүй, Сангийн яам үндсэн нэгдүгээр асуудал гэж үзээгүй байна. Эндээс харахад Сангийн яамтайгаа ойлголцож чадахгүй эсвэл эрэмбийн хувьд тэргүүлэх зорилтод ороогүй байдал байна. Мөн түлэнхийн төв удахгүй ашиглалтад орно гэсэн байна. Одоо ямар байгаа вэ?

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ