МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.06.15

Б.Жаргалмаа: Хорт хавдрыг эмчлэх оношлох, эмч нарыг мэргэшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.15/ хуралдаанаар “Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”ийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

Тогтоолын төслийг дэмжинэ. Өнөөдөр хорт хавдартай тэмцэх үйл ажиллагаан дээр төр, засаг анхаарахгүй байна гэсэн шүүмжлэл их явж байгаа энэ үед явцын талаарх мэдээллийг сонсвол ямар вэ гэсэн санал байна. Өмнөх хуралдаанаар хэлж байсан. Тоног төхөөрөмж байгаа боловч эмч нараа мэргэшүүлэх тал дээр яаж ажиллаж байгаа вэ. Эмч мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх талаар тусгаж өгвөл ямар вэ? Хөдөө орон нутагт оношилгоо сааддаг нөхцөл байдал байдаг. Тиймээс орон нутгийн эмч нараа мэргэшүүлэх, оношилгоон дээр анхаарах, суралцах, сургах зэрэг талаар заалт байвал ямар вэ? 

ШИНЭ МЭДЭЭ