2022.06.16
Хууль, эрх зүй
С.Одонтуяа: Төрийн ордны хойд талын ногоон байгууламж нээлттэй болох уу
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар “Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг шинэчлэн тогтоож, зарим орчныг олон нийтэд нээлттэй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Цагаа олсон чухал тогтоол байна. Бусад оронд парламентын ордон иргэддээ нээлттэй байдаг. Манайх улам л хаагаад байна. Цаашдаа энэ садыг яах гэж байна вэ. Миний хувь төрийн ордны хойд садыг нээлттэй байлгах талаар бичиг хүргүүлж байсан. Энэ тогтоолоор цэцэрлэг нээгдэх үү. Бас хувцаслалтын асуудлыг шийдэх талаар яригдаж байгаа, энэ хэзээ шийдэгдэх вэ.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.