Хүний эрхийг хамгаалах залуучуудын зуны сургалт удахгүй эхэлнэ
2022.06.20

Хүний эрхийг хамгаалах залуучуудын зуны сургалт удахгүй эхэлнэ

Залуучуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, дангаараа болон бусадтай хамтран үндэсний, бүсийн, олон улсын түвшинд хүний эрх, үндсэн эрх чөлөөг хөхүүлэн дэмжиж, хамгаалах үйлсэд манлайлдаг хүний эрх хамгаалагч залуучуудыг бэлтгэхэд  сургалтын зорилго оршино. 

Жил бүр зохион байгуулагдах уг сургалтад хүний эрхийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, тэгш эрх, шударга ёсны төлөө олон улсын залуучуудтай хамтран кампанит ажил өрнүүлэх идэвх сонирхолтой 16-24 насны хүүхэд, залуучууд хамрагдах боломжтой. 

Сургалтад хамрагдсанаар:

- Хүний эрхийн талаар мэдлэг, ойлголттой болох

- Манлайлах, багаар ажиллах чадвараа дээшлүүлэх

- Хүний эрхийн боловсрол түгээх төсөл бичиж, түүнийгээ хэрэгжүүлэх боломж

- Дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүний эрхийн идэвхтэн залуустай холбогдож, туршлага солилцох боломжтой болно.

Зуны сургалтын бүртгэл эхэллээ. Дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгүүлэх зааврыг https://www.amnesty.mn/.../118-get-involved/734-2022 хуудаснаас аваарай.

ШИНЭ МЭДЭЭ