МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн чадавхыг сайжруулахын тулд ажиллахаа илэрхийллээ
2022.06.27
Орон нутгийн хөгжил

Боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн чадавхыг сайжруулахын тулд ажиллахаа илэрхийллээ

УИХ-ын гишүүн Э.Батшугар Сонгинохайрхан дүүргийн иргэд сонгогчидтой уулзлаа.

Энэ удаагийн уулзалтаар ард иргэдийнхээ санал бодлыг сонсох, төр засгаас хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулах болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал бодлоо солилцсон юм.

Дүүргийн маань иргэд сонгогчид бидэнд хандан улс орондоо тулгараад байгаа цаг үеийн асуудлуудыг шийдэж яаралтай зөв шийдвэрүүдийг гаргаж ард түмний нуруун дээр байгаа ачааг хөнгөлж өгөх гэх мэт маш олон саналуудыг гаргаж тавилаа.

"Миний бие УИХ-ын хамгийн залуу гишүүний хувьд Боловсрол, Эрүүл мэнд, Эдийн засгийн чадавхыг сайжруулахын төлөө бүх хүч чадлаа дайчлан ажиллах болно" гэлээ. 

ШИНЭ МЭДЭЭ