МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Оюунлаг ирээдүй” сурагчдын нэгдэл байгуулагдлаа
2022.11.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

“Оюунлаг ирээдүй” сурагчдын нэгдэл байгуулагдлаа

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийнхнаас бүрдсэн “Оюунлаг ирээдүй” клуб байгуулагдаж, нэгдсэн чуулганаа хийлээ.

Чуулганаар клубын нээлтийг хийж, 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа чиглэлийг хэлэлцэж баталлаа.

Сургууль бүрт “Оюунлаг ирээдүй” клуб ажиллах бөгөөд сурагчдад тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллана. Ирэх оны үндсэн зорилтуудаа тодорхойлохын тулд сурагчид багт хуваагдан саналуудаа гаргаж хэлэлцүүлсэн.

  • Сургуулийн эргэн тойрны аюулгүй байдал, ногоон байгууламжийг сайжруулах
  • Эх дэлхийдээ ээлтэй иргэн болох
  • Үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх
  • Үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох
  • Цахим эриний чадварлаг иргэнийг бэлтгэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй дүүрэг болох зэрэг олон чухал саналыг тэд өөрсдөө гаргаж, 2023 оны турш үр дүнд хүрэх бодит аян, ажлуудыг өрнүүлэхээр боллоо.
Төрд төлөөлөл нь болж сонгогдсон УИХ-ын гишүүний хувиар тэдний үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллана. Мөн сургууль, дүүргийн удирдлагуудыг “Оюунлаг ирээдүй” клубтэй идэвхтэй хамтран, хүүхдүүдийн урам зориг, санаачлагыг дэмжин ажиллаарай гэж уриалж байна.

ШИНЭ МЭДЭЭ