2022.06.29
Хууль, эрх зүй

Б.Энхбаяр: АТГ нь улс төрийн албан тушаалтнуудын харилцаанд оролцох нь Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

АТГ Төрийн албаны зөвлөлийн ажлыг хийгээд байгаа.Бүх төрийн албан хаагч дээр болно болохгүй гэж ордог. Хууль санаачлагч янз бүрийн өөр, дүгнэлт гаргахыг болиулна гэсэн үүнийг би дэмжиж байна. Нэмээд АТГ сайд гэсэн улс төрийн албан тушаалтан дээр дүгнэлт гаргах нь Ерөнхий сайдын онцгой бүрхэд халдаад байна.

Харин ямар Ерөнхийлөгчийн тамгын газартаа ажиллах нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал, Хэнээр Засаг дараа сонгох нь ард түмний бүрэн эрх, ямар зөвлөх авч ажиллуулах нь Их Хурлын гишүүдийн бүрэн эрх.Иймд улс төрийн харилцаанд орсон ажилд орж болохгүй.Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын бүрэн эрх рүү халдаж байгаа учраас ҮХ-д нийцүүлэн өөрчлөлт оруулж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ