МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.07.04

Д.Өнөрболор: Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх тал дээр Сангийн яам хэрхэн ажиллах вэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн/2020.07.04/ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Тайланд Ковидод зарцуулсан хөрөнгийн санхүүгийн тайлан багтаж байгаа юу. Яг нэг жилийн өмнө Монгол улсын төсөвт тодотгол хийхдээ эдийн засгийн өсөлтийг 6,5 хувиар төсөөлж байсан. Гүйцэтгэлээр 1,4 гарсан байна. Энд гол юу нөлөөлсөн гэж үзэж байгаа вэ? Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх тал дээр Сангийн яам ямар арга хэмжээ авч зохицуулалт хийж байгаа вэ.

Гүйцэтгээр төсвийн алдагдал 2,9 их наяд төгрөг нэмэгдэж гарч байна. Энэ онд үүсэж байгаа бодит хүндрэл дээр тус алдагдал нэмэгдэж байгаа гэж болно. Энэ алдагдлыг ямар эх үүсвэрээр нөхөх зохицуулалт хийж байгаа вэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ