2022.07.25
Орон нутгийн хөгжил
Чингэлтэй дүүргийн "Орон сууцны фасад, дээвэр засвар"-ын ажил дууслаа
Чингэлтэй дүүргийн "Орон сууцны фасад, дээвэр засвар"-ын ажил 2022 он дамжин хэрэгжиж дууслаа.
Иргэд болон сууц өмчлөгчдийн холбоодоос удаа дараа ирүүлсэн санал хүсэлт, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийн дагуу уг ажлын төсвийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар 2021 оны улсын төсөвт суулган батлуулсан.
Гүйцэтгэгч компани нь хар цаас, лакаар бус ус тусгаарлалтын дэвшилтэд технологи болох “полимер мембран” ашиглан дээвэр засварын ажлыг гүйцэтгэжээ.
Полимер мембран нь 3 давхаргаас бүрдэх ба дундаа полистер сэткэтэй орчны хэт халуун, хүйтэнд ашиглах зориулалттай тул Монголын эрс тэс цаг агаарын нөхцөлд хамгийн тохиромжтой.
“Сууц өмчлөгчдийн холбоооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн “16.6. Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болно” гэж заасан байдаг.