МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2010.07.08
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Төрийн түшээд үндэснийхээ хувцасаар гангарна

ндэсний их баяр наадмаар эрхэм гишүүдээс хэрхэн наадах гэж байгаа талаар сонирхсон юм.

Д.Ганхуяг: Дээл хэдий халуун ч өмсөнө

-Чуулганы нэгдсэн хуралдаан ч завсарлалаа. Наадам ч айсуй. Д. Ганхуяг гишүүн энэ жил хэрхэн наадах вэ?

-Дэлхийд байхгүй ховор наадам Монголд л байдаг гэдэг. Үүнийг илтгэх гурван үндсэн үзүүлэлт нь олон бөх барилддаг, хаана ч байхгүй олон морь уралддаг. Мөн олон харваачид нум сум агсдагаараа гайхалтай. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын нэр хүнд дэлхийн анхаарлын төвд буй. Иймдээ ч гадаадын зочид, гийчид өмнөх жилүүдээсээ их ирэх болов уу. Ер нь Үндэсний их баяр наадам маань олон улсын хэмжээний хэртэй болдог гэхэд хилсдэхгүй байх. Миний хувьд жирийн Монгол эрийн жишгээр соёолон насны морь үзэхээр очдог. Үндэснийхээ бөхөд сонирхолтой, шимтэн үздэг. Одоогоор 12-ны өдрийн бөхийн барилдааныг үзнэ гэж төлөвлөчихөөд л сууж байна.

-Хэн түрүүлэх бол. Таны хувьд хэнийг дэмжиж байна вэ?

-Г.Өсөхбаяр аварга н.Цэдэндамба хоёрын аль нэгийг түрүүлнэ гэж бодож байна. Аварга маань бэлтгэл сайхан байгаа. Бид хоёр 1998 оноос хойш хамт ах дүүс шиг сайхан нөхөрлөж байгаа хүмүүс шүү дээ.

-Д. Ганхуяг гишүүний наадмын гоёо ямар хувцас байх вэ. Үндэснийхээ хувцастай наадамлахыг хэр дэмжиж байгаа вэ?

-Дэмжиж байгаа. Миний хувьд ч нэг удаадаа үндэснийхээ хувцасыг өмсөнө гэж бодож байгаа. Энэ жил гадаа халуун их хэцүү байна шүү дээ. Дээл ч халуун хувцас. Гэхдээ ямарч байсан наадмынхаа өдөр дээл өмсөнө өө.

ШИНЭ МЭДЭЭ