МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

550 мянган долларын санхүүжилтээр эрүүл мэндийн салбарын ажилтнууд БНСУ-д мэргэшнэ
2022.08.15
Эрүүл мэнд

550 мянган долларын санхүүжилтээр эрүүл мэндийн салбарын ажилтнууд БНСУ-д мэргэшнэ

Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эрүүл мэндийн ажилтны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор цагаан нөмрөгт баатрууддаа эрүүл мэндийн ажилтны өдрийн мэнд дэвшүүллээ. Тэрээр эдийн засгийн хүндрэл, төсвийн хязгаарлагдмал нөхцөл байдлаас үл шалтгаалан Сэлэнгэ аймагт хөрөнгө оруулалтыг чиглүүлэхэд анхаарч ажиллаж байгаа юм.

Тодруулбал, цар тахлын үед цаг наргүй ажиллаж яваа эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудыг БНСУ-д чадавхижуулах, мэргэшүүлэх ажлыг санаачилж Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлэхээр болсон билээ.

Санаачилгын үр дүнд нийт 550 мянган долларын санхүүжилтээр халдварт өвчинтэй тэмцэх арга ажиллагаанд Монгол Улсын эмч нар мэргэших юм. Ковидоос шалтгаалж хоёр жил завсардаад байсан эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудыг БНСУ-д чадавхижуулах ажил тун удахгүй эхэлнэ. 

ШИНЭ МЭДЭЭ