МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Алслагдсан нутагт ажиллаж буй алба хаагчдад дэмжлэг үзүүлнэ
2022.08.22

Алслагдсан нутагт ажиллаж буй алба хаагчдад дэмжлэг үзүүлнэ

Аймгийн төвөөс алслагдсан нутагт онцгой байдлын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтэс, салбар нэгжийн алба хаагчдад тасралтгүй ажилласан жилийн урамшуулал олгох хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс тэдний нийгмийн баталгаа үгүй болсон.

Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд алслагдсан орон нутагт ажиллаж буй алба хаагчдаа дэмжсэн зохицуулалтыг тусгуулахаар УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын нэр бүхий гишүүд тус хуулийг өргөн барьсан юм.

Тухайлбал, Гамшгаас хамгаалах хуулийн нэмэлт өөрчлөлтөөр алслагдсан нутагт ажиллаж буй онцгой байдлын алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам авах боломж бүрдлээ.
Эхний жилд 261 хүнд олгох мөнгөн урамшилд 5.6 тэрбум төгрөг олгохоор тооцоолжээ.

Харин орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжээс сүүлийн 3 жилд 360 алба хаагч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, 1325 алба xaaгч шилжин томилогдох хүсэлт гаргасан нь салбарын хуульд өөрчлөлт хийх цаг болсныг илтгэж буй юм.

ШШГГ-ын алслагдсан орон нутагт 5 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа алба хаагчдад 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жилд 1 удаа олгохоор хуулийн төсөлд тусгажээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн

Алслагдсан сумдад үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчид таван жил тутамд урамшуулал олгох нь чухал ач холбогдолтой. Төрийн албан хаагчдыг ажиллах нөхцөл бололцоогоор нь төр өөрөө маш сайн хангаж, эргээд тэднээс ажлын хариуцлага, үр дүн нэхдэг зарчмын дагуу, хязгаар нутагт байгаа албан хаагчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах, мэргэшүүлэх, дадлагажуулах, мэргэжлийн болгох боломж нээгдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ