МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

СХД-ийн 28-р тойргийнхоо нэгдүгээр ангид элсэн суралцаж буй багачуудад хичээлийн цүнх бэлэглэв
2022.08.29

Зургаан настнуудад хичээлийн цүнх бэлэглэж, сурлагын амжилт хүслээ

Сонгинохайрхан дүүргийн 28-р тойргийнхоо нэгдүгээр ангид элсэн суралцаж буй 6 настнууддаа хичээлийн шинэ жилийг тохиолдуулан  хичээлийн цүнх бэлэглэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Улс орны хамгийн том үнэ цэнэ бол оюунлаг, боловсрол мэдлэгтэй, эрүүл Монгол хүн юм. Монгол Улсын ирээдүй болсон дүү нар маань эрдмийн өргөөний үүдийг нээж хамгийн анхны сургуульдаа ороход нь багахан ч болтугай дэм болох үүднээс хувийн зүгээс хичээлийн цүнх бэлэглэв.

Бид боловсролын салбарт хамгийн их анхаарч хөрөнгө оруулалт хийх, суралцах таатай орчныг бүрдүүлэх, дэлхийн чанар стандартад нийцсэн мэдлэг олгох, багш сурган хүмүүжүүлэгчдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх цаашлаад боловсролын салбарын суурь асуудлыг цогцоор нь шийдэж шинэчлэл хийх хэрэгтэй байна.

Тиймээс Боловсролын салбарын хуульд онцгой анхаарч ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ