МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХТГ-ын Цахим парламент, инновацын газрын даргатай уулзав
2022.09.06

УИХТГ-ын Цахим парламент, инновацын газрын даргатай уулзав

УИХ-ын гишүүн Э.Батшугар Улсын Их Хурлын Тамгын газрын Цахим парламент, инновацын газрын даргатай дараах асуудлаар уулзалт хийлээ. Уулзалтаар:

  • Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг цахимжуулах хүрээнд хийгдэж байгаа болон цаашид хийгдэх ажлын талаар;
  • Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололт нэвтрүүлж, иргэдийн оролцоог хангасан цахим орчинг бүрдүүлж олон нийтэд нээлттэй ил тод цахим парламент болох талаар санал солилцож, мэдээлэл авав.

Тэрээр "Цахим хөгжлийг дэмжих хуулиуд болох Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар анхаарч ажиллах болно" гэв.

ШИНЭ МЭДЭЭ