МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол улсад "Биржийн бус зах зээл" үүсэн хөгжсөний 1 жилийн ой тохиож байна
2022.09.16

Монгол улсад "Биржийн бус зах зээл" үүсэн хөгжсөний 1 жилийн ой тохиож байна

Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг эхлүүлснээр дотоодын аж ахуй нэгжүүд компанийн хаалттай бондыг арилжааны талбар /платформ/ дээр бүртгүүлэх, худалдах, арилжих нөхцөл бүрдэж, цаашлаад компанийн бондын зах зээлийн хөгжлийг нэмэгдүүлэхэд томоохон эерэг нөлөөг үзүүлэх боломжтойгоос гадна тус зах зээл нь дараах давуу талыг бий болгож байна. Үүнд:

  • Компанийн бонд, бусад зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгслийг гаргах зардал, цаг хугацаа, бүртгэх ажиллагаа багасаж, хялбар шуурхай болсон;
  • Мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт чиглэсэн зах зээл үүсэж, шинэ бүтээгдэхүүний тоо өссөн;
  • Зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагч, өндөр орлого, хөрөнгөтэй иргэд /high-net worth individuals/ оролцсоноор бусад жижиг хөрөнгө оруулагчдыг хамгаалсан;
  • ”ҮЦТХТ” ХХК-д компанийн бонд эзэмшигчийн өмчлөх эрх нь баталгааждаг болсон;
  • Гарааны компани нь ББЗЗ дээр олон нийтэд хувьцаагаа санал болгох замаар нийт 500 сая төгрөг хүртэлх санхүүжилт татах боломжтой болсон;
  • Гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх шинэ санхүүжилтийн суваг бүрдсэн;
  • Өөрийгөө зохицуулах байгууллага /МҮЦАЭХ/-ны чиг үүрэг, хариуцлага нэмэгдсэн;

Тус зах зээл дээр харилцагчийг таньж мэдэх ажиллагаа /KYC/ Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагын хүрээнд хийгддэг.

Өнгөрсөн 1 жилийн хугацаанд 52 компани 66 бондыг амжилттай гаргаж нийт 1 их наяд төгрөгийн бондын бүртгэл хийгдсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ