2022.09.19
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тойрогтоо ажиллаж байна
БАЯННУУР СУМ: Өнгөрсөн 6 дугаар сард тус суманд ажиллаж, иргэд, төрийн албан хаагчидтай уулзах үеэр сургуулийн гал тогоонд тоног төхөөрөмж хүссэний дагуу өнөөдөр хүлээлгэн өглөө.
Баяннуур сумын цэцэрлэг, сургууль, эмнэлэг, дотуур байрны халаалтын шугам доголдолтойн улмаас хүүхдүүд тохь тухтай сурч, амьдрах, иргэд эмчлүүлэх нөхцөл боломж тааруу байдаг. Хэдийгээр төсвийн хүндрэлтэй жил боловч хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдалтай холбоотой энэ асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх болно.
ДАШИНЧИЛЭН СУМ: Энэ онд Дашинчилэн суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 ортой дотуур байр, явган зам, гэрэлтүүлэг бүхий 1.7 км авто зам барих санхүүжилтийг шийдвэрлэсэн. Гүйцэтгэгч компаниудтай уулзаж, бүтээн байгуулалтын явцтай танилцаж байна.
Мөн тус сумын цэцэрлэгт хүүхдийн тоглоомын багц гардууллаа.
РАШААНТ СУМ: Рашаант сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, санал хүсэлтийг нь сонслоо.
Тус суманд 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн ортой дотуур байр барьж, ашиглалтад оруулсан. Өнөөдөр гал тогоонд нь тоног төхөөрөмжийн багц хүлээлгэн өглөө. Рашаант суманд урд 8 сумын багш нарын спортын наадам, аймгийн Нэгдсэн эмнэлгээс нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг зохион байгуулагдаж байна.
ШИНЭ МЭДЭЭ
Төрийн албаны зөвлөлийн гишүүдтэй уулзав
2024.08.21
УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2024.08.15