МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэгч байгууллагуудыг дэмжих бодлого хэрэгтэй
2022.09.21
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэгч байгууллагуудыг дэмжих бодлого хэрэгтэй

Стартап Маркетинг спэйс ХХК ТУЗ-ын дарга, Дриймэрс нэгдлийн тэргүүн Ж.Золзаяагийн урилгаар тус компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Гарааны бизнесийн экосистемийн хүрээнд Гарааны бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх, сургах, хамтын оффисоор хангах, хөрөнгө оруулалт хийх гээд маш олон талаар бодитой дэмжлэг үзүүлж нийгэм эдийн засагт шинэ инновац, технологийг бий болгон олон мянган залуучуудад дэмжлэг үзүүлж ажиллаж байгаад талархалтай байна.

Олон улсад гарааны бизнесүүдийг дэмжихдээ тэдгээрийг дэмждэг инкубатор, хабуудыг дэмжин ажиллаж байж, олон улсад өрсөлдөхүйц чадвартай гарааны бизнесүүд бойжин гардаг. Тийм ч учраас энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллаж шат дараатай шийдлүүд дээр ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ