МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн холбоодтой уулзав
2022.09.21
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн холбоодтой уулзав

Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоо ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр болон хувийн хэвшлийн байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөллүүдтэй өдөр болгон уулзалт зохион байгуулж, салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар нээлттэй ярилцаж, санал солилцож ямар дэмжлэг туслалцаа үзүүлж болох талаар гарц шийдэл боловсруулахаар ажиллаж байна.

Өнөөдрийн уулзалтаар программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн холбоодтой дараах асуудлуудын талаар ярилцлаа.

  • Мэдээллийн технологийн салбарыг тэргүүлэх чиглэлээ болгон төрийн бодлогын хэмжээнд анхаарч үзэх;
  • Төр, хувийн хэвшлийн өрсөлдөөнийг зогсоож, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, дэмжих;
  • Хүний нөөцийн хүрэлцээ, мэргэжилтэн бэлтгэх асуудалд онцгой анхаарч ажиллах;
  • Мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллаагаа эрхэлдэг Монгол компаниудыг дэлхийн зах зээлд бэлтгэн гаргах.
  • Мэдээлэл технологийн салбарын дэмжлэгтэйгээр зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулах биш бүх салбараа цахимжуулах.

ШИНЭ МЭДЭЭ