МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Цахим системийг нэвтрүүлснээр шуудангийн зардлаас 4.6 тэрбум, бичиг хэргийн зардлаас 372 сая төгрөг хэмнэв
2022.09.23

Цахим системийг нэвтрүүлснээр шуудангийн зардлаас 4.6 тэрбум, бичиг хэргийн зардлаас 372 сая төгрөг хэмнэв

Нийслэлийн цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын удирдлага, албан хаагчидтай уулзалт хийлээ.

Монгол Улс “Цахим үндэстэн” болоход түүчээлэн манлайлал үзүүлэн цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлж байгаа Нийслэлийн цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын удирдлага, албан хаагчидтай уулзаж сайн туршлага, үр өгөөж гарч болзошгүй эрсдэл, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар мэдээлэл авлаа.

Нийслэлийн хэмжээнд цахим шилжилтийг хийж эхэлснээр цаасны хэрэглээнээс бүрэн татгалзах, эдийн засгийн хэмнэлтийг бодитоор үзүүлэх, ард иргэдийн санал гомдолд шуурхай хариу өгч шийдвэрлэх, төрийн үйлчилгээг цахимаар хүргэх зэрэг олон эерэг өөрчлөлтүүдийг үзүүлж байгаад таатай байна.

Цаашид Монгол улс бүх шатандаа цахим шилжилтийг хийснээр нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, цаг хугацааг бодитоор хэмнэх боломжтой юм.

Нийслэлийн цахим шилжилтийн хүрээнд цахим системүүдийг нэвтрүүлснээр шуудангийн зардлаас 4,6 тэрбум, бичиг хэргийн зардлаас 372 сая төгрөгийн зардлыг хэмнэж чадсан байна.

ШИНЭ МЭДЭЭ