Хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
2022.10.10
Барилга, Хот байгуулалт

Хамтран ажиллах гэрээг үзэглэлээ

Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь мэдээллийн санд хандах эрх үүсгэх, мэдээлэл харилцан солилцох, ашиглах талаар хамтран ажиллахаар боллоо.

Тодруулбал Барилгын хөгжлийн төвийн “Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан” /www.mcis.gov.mn/ болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын “Хот байгуулалтын кадастрын цахим систем” болох “Урбан менежер” мэдээллийн сангуудыг холболт хийх ажлыг эхлүүлэв.

Мэдээллийн санг холбосноор талууд барилгын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын мэдээлэл, барилга, байгууламж захиалагчийн техникийн хяналтын үйл ажиллагааны мэдээлэл, барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын мэдээлэл, байр зүйн зураг, газрын кадастрын мэдээлэл, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хот байгуулалтын хөгжлийн төлөвлөгөө, инженер геологи болон газар хөдлөлтийн бичил мужлалын зургийг харилцан солилцож, үйл ажиллагаандаа ашиглах боломжтой болж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ