МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.13
Эдийн засаг, Худалдаа

Д.Өнөрболор: Хүнсний аюулгүй байдалтай холбоотой хяналтыг хэрхэн хийхээр тусгасан вэ

УИХ-ын чуулганы /2022.10.13/-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: 

Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай гэсэн бие даасан хуулийн төсөл орж ирж байна. Энэ хуулийн төсөлд сайн заалтууд байна. Ерөнхий сайд бодлого, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих,сайжрах, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, төрийн үйлчилгээний ёс зүй, хариуцлагын тогтолцоог сайжруулах зэрэг чухал зохицуулалт орсон байна. Нөгөө талаасаа МХБ-ын зарим чиг үүрэг, бодлогын яамдад шилжиж байна гэж ойлголоо.Энэ хэр оновчтой вэ.

Мэргэжлийн хяналт бол төрийн тусгай чиг үүрэгт тооцогддог. Энэ хуулийг дагаж, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд байгаа мэргэжлийн хяналтын чиг үүргийг хасахаар орж ирсэн байна. НҮБ-ын судалгаагаар хүнсний аюулгүй байдал, нилээн эрсдэлд орсон,манай улсын хувьд ч гэсэн импортын хамаарал 48 хувьтай байна. Энэ нь үндэсний хангамж дутагдалтай хэвээрээ байна. Энэ асуудлыг хэн хариуцахаар зохицуулалт хийсэн бэ?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ