2022.10.14
С.Чинзориг: Мэргэжлийн боловсролын сургалтын тухай хууль салбар дундын оролцоог хангах шаардлагатай
УИХ-н чуулганы /2022.10.14 /-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Энэ хуулийн төслийг боловсруулах явцдаа Эдийн засгийн хөгжлийн яамны оролцоог хангаагүй юм уу гэж бодоод байна. Мэргэжлийн сургалтын байгууллагын тухай хууль чинь ганц боловсролын байгууллагын асуудал биш. Салбар дундын зохицуулалт шаардсан ажил. Үүнд Эдийн засгийн хөгжлийн яамны оролцоо их байх ёстой. Мөн ХНХЯ-ны оролцоо, үүрэг асар их байх ёстой. Энэ хуулийг харахаар Боловсролын сайд нь дангаараа ажлын хэсэг байгуулаад, боловсролын байгууллагын төлөөлөл ороод хийсэн юм шиг байна.
Доторх зүйл, заалтыг уншихаар салбар дундын зохицуулалттай асуудал бүрэн тусгагдаагүй. Шулуухан хэлэхэд хатуудахгүй байх гэж бодож байна. Боловсролын байгууллагын хууль шиг хийсэн байна. Тулгамдаж буй мэргэжилтэй, ур чадвартай ажилчин бэлтгэнэ, зах зээлтэйгээ уялдуулах, эрэлтэд тулгуурласан ажлын үр дүн гарах нь бүрхэг байх шиг. Тухайлбал мэргэжилтэй ажилтан бэлтгэх асуудлыг эдийн засгийн хөгжилтэйгөө уялдуулвал яаж тооцох юм. Эдийн засгийн яам яаж оролцох юм. Энэ зах зээлийнхээ эрэлтийг яаж тооцоолж тодорхойлох, ажлын байранд зуучлах, хөдөлмөрийн сангаас дэмжлэг үзүүлэх гээд Хөдөлмөрийн яамны оролцоо, үүрэг нь хаана яаж байх, яаж оролцох юм бэ.
Салбар дундын зохицуулалт шаардсан ажлыг ганцхан яам нэг өнцгөөс нь хараад, нэг салбарын ажил шиг оруулаад ирэхээр яриад байгаа хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурласан мэргэжилтэй, ур чадвартай ажилтан бэлтгэх асуудал маань эдийн засгийн хөгжилтэйгөө уялдах юм алга. Тиймээс цаашид энэ хуулийг дэмжээд хэлэлцэхээр болвол ажлын хэсгийг байгуулаад, Эдийн засгийн хөгжлийн яам, ХНХЯ-ны оролцоог хангаад салбар дундын зохицуулалтыг оруулж байж эл асуудлыг хэлэлцмээр байна.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.07.06
Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ
2023.07.05
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.06.29