2022.10.17
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Д.Өнөрболор нар Сэлэнгэ нутгийнхаа сурагчдын төлөөлөлтэй уулзлаа
Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын Эмэгтэйчүүдийн Холбооноос зохион байгуулсан “НАНДИН” арга хэмжээнд Сэлэнгэ аймгаа төлөөлөн оролцсон хүүхдүүдийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын хамт хүлээн авч уулзлаа.
Тус арга хэмжээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөл болсон 1000 охид, хөвгүүд оролцож үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын эсрэг, цахим шилжилт болон дэлгэцийн хамаарал, эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг сэдвийн хүрээнд сургалт, хөтөлбөрт хамрагдсан юм.
Сум тосгодын төлөөлөл болсон хүүхдүүд маань энэхүү арга хэмжээгээр өөрсдийн эзэмшсэн мэдлэг, ойлгосон зүйл, төрсөн шинэ санаа зэргээ эргэн сургуульдаа, орон нутагтаа очоод үе тэнгийн бусад найзууддаа хуваалцан эерэг өөрчлөлтөд уриална гэдэгт итгэлтэй байна.
ШИНЭ МЭДЭЭ
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.14