МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүүхдийн номын өргөөний хамт олон парламентын номын сантай танилцлаа
2022.10.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хүүхдийн номын өргөөний хамт олон парламентын номын сантай танилцлаа

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, Нийслэл Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын урилгаар Хүүхдийн номын өргөөний төлөөлөл парламентын номын сантай танилцлаа.

Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний захирал Б.Болортунгалаг, номын санч Д.Нарантуяа, Б.Золзаяа нар Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын номын санд зочлох үеэр тус номын сангийн захирал С.Янжинхорлоо, Парламентын номын сангийн референт Г.Чиндэгсүрэн нар номын сангаа танилцуулж, цаашид хамтран ажиллах тухай ярилцсан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, Нийслэл Улаанбаатар хотын Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар дүүргийн "Хүүхдийн номын өргөө"-ний хууль, эрх зүйн номын буланд зориулж ном хандивлалаа.

ШИНЭ МЭДЭЭ