Дэлхийн оюуны өмчийн байгууллагын үнэлгээний баг СЭЗИС, СУИС-ийн удирдлагуудтай уулзлаа
2022.11.01

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын үнэлгээний баг СЭЗИС, СУИС-ийн удирдлагуудтай уулзлаа

Дэлхийн оюуны өмчийн байгууллага (ДОӨБ)-ын Ази, Номхон далайн бүсийн товчооны Хөгжлийн салбарын зөвлөх Дэвид Симмонс, олон улсын зөвлөх, эксперт Барбара Пик нарын бүрэлдэхүүнтэй үнэлгээний баг ДОӨБ болон Монгол Улсын Оюуны өмчийн газар, Санхүү, эдийн засгийн их сургууль, Соёл урлагийн их сургуультай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлдөх зорилгоор СЭЗИС, СУИС-ийн удирдлагуудтай уулзалт хийв.

Уулзалтад СЭЗИС-ийн Платформ түншлэл хариуцсан проректор Д.Анхтуяа, Ахисан түвшний судалгаа, сургалт хариуцсан проректор Г.Батхуяг, Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор Б.Мөнхзаяа, СУИС-ийн Чанарын баталгаажуулалт хөтөлбөрийн хорооны дарга Д.Одсүрэн, Хөгжлийн хорооны дарга Ж.Эрхэмтөгс нар оролцож, сургуулийнхаа талаар товч танилцуулж, хамтран ажиллах санамж бичгийн хэрэгжилтийн хүрээнд хүрэхээр зорьж байгаа үр дүн, хийхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар танилцуулсан.

ДОӨБ-ын Ази, Номхон далайн бүсийн товчооны Хөгжлийн салбарын зөвлөх Дэвид Симмонс санамж бичгийн хүрээнд сургуулиудын хичээлийн хөтөлбөрт оюуны өмчийн агуулгыг тусгах, хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, багш нарыг сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр ДОӨБ-ын Ази, Номхон далайн бүсийн товчооны ирэх жилийн төлөвлөгөөнд тусгахаар ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.

ШИНЭ МЭДЭЭ