2022.11.03
С.Одонтуяа: Хүүхэд залуус болон олон нийтэд эх оронч үзлийг төлөвшүүлэх тал дээр хэрхэн ажиллах вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.03\ нэгдсэн хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Цэргийн алба хааж байх хугацаандаа амь нас аа алдсан цэргүүдийн асуудал анхаарлын төвд байсан. Асуудал гарах үед шуугиад өнгөрөх бус байнгын хяналттай үйл ажиллагаа явуулж байя гэсэн. Хүний эрхийн дэд хороо хуралдаад танай байгууллагад чиглэл өгсөн байгаа. Сая ажлаа өгсөн Д.Ганзориг дарга богино хугацаанд маш сайн ажилласан. Надад тайлан материалаа ирүүлсэн байгаа.
Та энэ ажлыг аваад цаашид хэрхэн ажиллах вэ, цэргүүд амь насаа алдахгүй байх тал дээр, гомдол санал, ар гэрийнхэнтэй нь холбоотой байх чиглэлд ямар ажил хийх вэ?
Цэрэг эх оронч үзлийн талаар. Хүүхэд залуус болон иргэд олон нийтэд эх оронч үзэл, гамшиг ослын үед хэрхэн анхны тусламж үзүүлэх гээд. Энэ маш том асуудал болоод байна шүү дээ. БНСУ-д маш олон хүний амь эрсэдлээ шүү дээ. Та ажлаа аваад энэ чиглэлд хэрхэн ажиллах вэ?
Түүний асуултад Зэвсэгт хүчний Жанжин штабын даргад нэр дэвшигч С.Ганбямба хариуллаа.