2022.11.03
Эдийн засаг, Худалдаа
Х.Болорчулуун: Алслагдсан нутгийн иргэдийн агаарын тээврийн зардлыг хөнгөлөх ёстой
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.03\ нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:
Орон нутагт онгоц нисгэнэ гэдэг асуудал үнэхээр ус, агаар шиг хэрэгтэй байна. Үүнийг татаас өгч байгаа хэлбэрээр шийдэхгүй шүү. Шийдэл гаргаж ажиллахыг Засгийн газраас Зам, тээврийн яаманд даалгаж байгаа асуудал. Агаарын навигацийн орлого ирэх жил өснө.
Тэгэхээр энэ асуудлын учрыг олчихно гэж найдаж байна. Энэ асуудлыг шийдэхгүй бол орон нутагт амьдарснаараа ард иргэд хохирч байна. Өвчин зовлон, аваар осолд өртсөн иргэд 10 гаран сая төгрөгөөр хувийн онгоц хөлсөлж ирж байна шүү дээ.
2023 оныг Монголд зочлох жил болгосон. Жуулчид онгоц явахгүй л бол хөдөө орон нутагт очно гэж байхгүй.
ШИНЭ МЭДЭЭ
ХХААХҮ-ийн яамны 100 хоногт хийсэн ажлуудаас
2022.12.21
Европ, Азийн орнуудад малын мах экспортлоно
2022.11.07
Баруун, Төв, зүүн аймагт эрүүл бүс байгуулна
2022.11.03