
2022.11.02
Гадаад харилцаа
Инновацилаг, дэвшилтэт технологийг МУ-ын геологийн салбарт нэвтрүүлнэ
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Г.Дамдинням болон албаны бусад хүмүүс Австрали улсын Сидней хотод зохион байгуулагдаж буй International Mining and Resources Conference IMARC-ийн албан ёсны НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА-нд оролцлоо.
Нээлтийн арга хэмжээний дараа Австралийн Күийнсланд мужийн Парламентын гишүүн, Эрдэс баялгийн сайд Скотт Стюарттай уулзаж дараах чиглэлээр ярилцлаа.
- МУ-ын ашигт малтмалын хайгуулын салбарын аж ахуйн нэгжүүдийг тус мужийн холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаанд нь холбож өгөх;
- Күийнсланд мужийн геологийн суурь судалгааны чиглэлийн инновацилаг, дэвшилтэт технологийг МУ-ын геологийн салбарт нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах;
- -Зарим ашигт малтмалд ногдуулж буй рояалтыг хэрхэн оновчлох тухай дэлгэрэнгүй ярилцав.
ШИНЭ МЭДЭЭ


Иргэдийн төлөөлөл Төрийн ордонтой танилцлаа
2023.10.23

Mongolian mining week 2023 чуулган эхэллээ
2023.10.09

“Багшаа хүндэлье-2023” арга хэмжээ боллоо
2023.10.05