МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шинэ сэргэлтийн бодлогоор уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчныг дэмжинэ
2023.10.12
Уул уурхай, Ашигт малтмал

Шинэ сэргэлтийн бодлогоор уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчныг дэмжинэ

Mining week 2023 чуулганы дөрөв дэх өдөр үргэлжилж байна. Дөрөв дэх өдрийн хуралдаануудыг МУ-ын шадар сайд С.Амарсайхан нээлээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж, цаашид Шинэ сэргэлтийн бодлогоор тус салбарын хөгжлийг дэмжихэд Засгийн газрын бодлого чиглэж байгааг дурдаад, эрдэс баялгийн боловсруулалт, хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хуулийн дэмжлэгүүд чухал үүрэг гүйцэтгэхийг онцлов”.

Өдрийн эхний хэсэгт өнгөт болон үнэт металын асуудлаар Оюутолгой, Занаду Майнз, Степ голд компаниудын илтгэлүүд танилцуулагдлаа. Мөн энэ өдрийн голлох сэдэв болох АЖ ҮЙЛДВЭРЖИЛТ-ийн бодлогын хүрээнд Аж үйлдвэржилтийн үндэсний хорооны дэд хороодын дарга нар илтгэл хэлэлцүүллээ.

Үүнд:

  • Зэсийн дэд хорооны дарга Х.Бадамсүрэн “Монгол Улсад зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх зорилт, чиг хандлагын талаар”;
  • Нүүрсний дэд хорооны дарга Б.Нямтайшир “Нүүрс гүн боловсруулах буюу “шатаалтаас цааших” боловсруулалтын хувилбарууд, Монголд хэрэгжих боломж, хөгжүүлэлтийн асуудлаар”;
  • Хар төмөрлөгийн дэд хорооны дарга Б.Дэлгэрсайхан “Ган төмөрлөгийн бүтээгдэхүүний хэрэглээ, зах зээл, МУ-ын гангийн үйлдвэрийн төлөвлөгөөний талаар” бодлогын илтгэлүүд танилцуулав.

Хүнд үйлдвэрийн салбарын онцлог нь цогцолбор байдлаар хөгждөгт оршдог. Энэ агуулгаар бид Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлан хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар нүүрс болон төрийн баяжмал боловсруулах чиглэлээр 2 парк үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа юм. Цаашид Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн ҮТПарк байгуулах хөгжлийн загварын төлөвлөлтийн талаар Г.Ёндон захирал илтгэл танилцуулсан нь салбарынханд маань сонирхолтой байсан байх аа.

ШИНЭ МЭДЭЭ