Наран ургах нутаг Дорнод аймагт "Хүнсний хувьсгал" эхэллээ
2022.11.07
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Наран ургах нутаг Дорнод аймагт "Хүнсний хувьсгал" эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг Дорнод аймагт албан ёсоор эхлүүлж, "Хүнсний хувьсгал" зөвлөгөөнийг зохион байгуулав.

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай болон хүнсний хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилтын хүрээнд:

  • Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал, хангамжтай уядуулж үе шаттай нэмэгдүүлэх,
  • Малыг эрүүлжүүлж, олон улсын чанар стандартад нийцсэн мах экспортлох "Мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий эрүүл бүс" байгуулах,

Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх ажлуудын талаар Дорнод аймгийн иргэд, малчид, үйлдвэрлэл эрхлэгчид, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдэд танилцууллаа.

Дорнодчууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" хөдөлгөөнийг дэмжин дэлгэрүүлж, хошуучлан манлайлж оролцох уриалгад идэвхтэй нэгдэхээ илэрхийллээ.

Дорнод аймаг мах, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр 100 хувь хангадаг бол

  • Сүүний хэрэгцээ 73.5 хувь,
  • Төмсний хэрэгцээ 66.8 хувь,
  • Цагаан идээний хэрэгцээ 49.3 хувь
  • Гурилан бүтээгдэхүүний хэрэгцээ 28.8 хувь,
  • Хүнсний ногооны хэрэгцээ 26.7 хувь,
  • Өндөгний хэрэгцээ 21.5 хувиар хангаж байна.

"Найнги хүнс" ХХК 2021 онд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр хоногт 2 тонн сүү боловсруулах хүчин чадалтай болжээ.

Тэд ЖДҮХС-ийн 70 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн шалгаруулалтад тэнцсэн. Тиймээс үйлдвэрээ өргөжүүлснээр аймгийнхаа сүүний хэрэгцээг бүрэн хангах боломжтой. Өлзийт фермерийн аж ахуй сүү, махны чиглэлийн симменталь үүлдрийн 200 орчим үхэртэй.

ШИНЭ МЭДЭЭ