МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлаар такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзжээ
2022.11.10

Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлаар такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзжээ

УИХ-ын гишүүн Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны болон Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзаж такси үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

Түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийг хөгжүүлэх, төрөлжүүлэх нь чухал бөгөөд такси үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн бодлого зохицуулалт шаардлагатай байгааг энэ үеэр онцолсон юм. 

Авто тээвэрчдийн бага хурлыг 2022.11.17-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж, салбар хуралдаанаараа хотын таксийн үйлчилгээний тулгамдсан асуудал, гарц шийдлээ ярилцахаар ажиллаж байгаа аж.

Уг уулзалтад Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Д.Наранпүрэв, Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбооны зөвлөх Ц.Тэрбиш, "VIP такси сервис" ХХК-ы захирал Б.Ганчимэг оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ