МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ
2022.11.10
Эдийн засаг, Худалдаа

2023 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.10\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

ТБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор танилцууллаа. 

Төслийн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2023 онд “18,921.9 тэрбум төгрөг”, 2024 онд “20,797.4 тэрбум төгрөг”, 2025 онд “21,859.9 тэрбум төгрөг” гэснийг 2023 онд “19,049.6 тэрбум төгрөг”, 2024 онд “19,822.4 тэрбум төгрөг”, 2025 онд “21,314.7 тэрбум төгрөг“ гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2023 онд “34.7”, 2024 онд “36.3”, 2025 онд “34.5” гэснийг 2023 онд “34.9”, 2024 онд “34.6", 2025 онд “33.6“ гэж өөрчлөгдсөн байна. 

Мөн нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2024 онд “22,401.7 тэрбум төгрөг”,  2025 онд “23,128.8 тэрбум төгрөг” гэснийг, 2024 онд “21,426.8 тэрбум төгрөг” 2025 онд “22,583.6 тэрбум төгрөг" гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2024 онд “39.1”, 2025 онд “36.5” гэснийг, 2024 онд “37.4”, 2025 онд “35.6” гэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2023 онд “-1,553.4 тэрбум төгрөг” гэснийг “-1,425.7 тэрбум төгрөг” гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 2023 онд “-2.8” гэснийг “-2.6” гэж тус тус өөрчлөгджээ. 

ШИНЭ МЭДЭЭ