2022.11.10
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Барилгын материалын үнийн өсөлтийн асуудлыг төсөвт хэрхэн тусгасан бэ
УИХ-н чуулганы өнөөдрийн \2022.11.10\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Өнгөрсөн жил төсөв батлахдаа Их хурал тогтоол батлаад барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой асуудлаар тодорхой чиглэл өгсөн. Энэ тогтоолын дагуу барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой төсөвт өртөгт өөрчлөлт орж, 2023 оны төсөвт 300 гаруй тэрбум төгрөг тусаж байна. Гэхдээ энэ дотор алдаа гарсан. Барилга хот байгуулалтын яам ялангуяа Барилгын хөгжлийн төвийнхөн барилгын компаниуддаа буруу ойлголт өгсөн юм уу, өөрсдөө ойлгоогүйгээс болоод 2023 оны төсөвт барилгын материалын үнийн өсөлтөө суулгаж чадахгүй хоцорч буй маш олон аж ахуй нэгж, байгууллага үлдчихлээ. Энийг БХБЯ юу гэж үзэж байгаа юм.
Их хурлын тогтоол гаргахдаа барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор магадлан хийж төсөвт өртөгт нь өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-д оруулж ир гэдэг чиглэл өгөөд шийдвэр гаргасан. Энэ нь орсон.
Харин нэг хэсэг газруудын төсөвт өртөг нь нэмэгдчихсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл ажлын хэмжээнд өөрчлөлт ороод өртөг нь нэмэгдчихсэн. Үүнийг Барилга хөгжлийн төв нь барилгын материалын үнийн өсөлтөд орно гээд аж ахуй нэгж, байгууллагуудаа тайвшруулж, тайлбар хийж явуулсаар байгаад нөгөө газрууд нь орох юм байна гээд бодсон.
Гэтэл одоо барилгын материалын үнийн өсөлт биш төсөвт өртгийн өөрчлөлт, ажил нь нэмэгдчихсэн ийм төслийг оруулахгүй гээд Сангийн яам 2023 оны төсөв боловсруулахад оруулж ирээгүй. Үүний хариуцлагыг хэн хүлээх юм. Уг асуудалтай холбоотой Өвөрхангай аймагт үнийн өсөлтөд орохгүй хоцорсон 7-8 обьект байна. Энэнээс чинь болж олон аж ахуй нэгж байгууллагууд хоцорчихлоо. Үүнийг дагаад олон хөрөнгө оруулалтын ажил царцана. Хөдөө орон нутагт сургууль, цэцэрлэг ашиглалтад орохгүй дахиад жилээр хүлээгдэх болчихлоо шүү дээ. Ийм хариуцлагагүй асуудал гарсан. БХБЯ Барилгын хөгжлийн төв энийг юу гэж үзэж байна вэ? Яагаад буруу ойлголт, мэдээлэл өгсөн бэ.
Түүний асуултад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.07.06
Дархлаажуулалтын товлолд шинээр вакцин нэмнэ
2023.07.05
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулна
2023.06.29