МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дархан-Уул аймагт 40 бүтээн байгуулалт өрнөнө
2022.11.11
Эдийн засаг, Худалдаа

Дархан-Уул аймагт 40 бүтээн байгуулалт өрнөнө

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны улсын төсөв хэлэлцэгдэн батлагдлаа. (2022.11.11)

Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүдийн хамтын зүтгэлээр ирэх онд нийт 92.3 тэрбум төгрөгийн санхжүүжилтээр 40 бүтээн байгуулалт, төсөл хийгдэхээр боллоо.

Дэлхийн эдийн засгийн хямрал болон манай улсын хэмнэлтийн горимтой холбоотойгоор шинээр ажил тусгалгүй аль болох өмнө хийгдэж байсан ажлуудыг үргэлжлүүлэн хийхээр болж байна.

Тухайлбал:

  • Музей, номын сангийн цогцолбор
  • Спорт цогцолбор
  • Авто замын төслүүд
  • Дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлүүд
  • Сургууль, цэцэрлэгийн өргөтгөл
  •  Хотын гэрэлтүүлэг зэрэг бүтээн байгуулалтууд үргэлжлэн хийгдэнэ.

Одоо гагцхүү төлөвлөсөн хугацаанд нь өндөр чанар, үр дүнтэй хийж гүйцэтгэх, хяналт тавихад талууд анхаарал хандуулж, хамтран ажиллах нь чухал байна.

ШИНЭ МЭДЭЭ