МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Миний кодын эхлэл" хакатон нээлтээ хийлээ
2022.11.14
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

"Миний кодын эхлэл" хакатон нээлтээ хийлээ

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо, Мэдээлэл, технологийн үндэсний парк хамтран зохион байгуулж буй “Миний кодын эхлэл” хакатоныг өнөөдөр /2022-11-14/ амжилттай нээлээ.

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 24 сургуулийн төгсөх ангийн 154 сурагчаас бүртгэлийн шатны шалгаруулалтад тэнцсэн 48 сурагч нээлтийн арга хэмжээнд оролцлоо. Эдгээр сурагчдыг программ хангамжийн анхан болон дунд шатны сургалтад хамруулан, практик дадлагаар өрсөлдүүлж, шилдгүүдийг шалгаруулна.

Тус хакатоныг

  • Төгсөх ангийн сурагчдад мэдээллийн технологийн анхан болон дунд түвшний мэдлэг олгох;
  • Багаар ажиллах чадварыг эзэмшүүлэх;
  • Мэргэжлийн чиг баримжааг олгох;

Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн дутагдлыг арилгах зорилгоор зохион байгуулж байгаа юм.

Миний бие болон УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос мэдээллийн технологийн салбарын чадварлаг хүний нөөцийг бэлтгэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд дэлхийд монгол залуучуудын оюун ухааныг брэнд болгож, уул уурхайд түшиглэсэн эдийн засгаа мэдлэгийн эдийн засгаар солонгоруулах хүртэл экосистемээр нь хөгжүүлэхийг зорьж байна.

Танхимд цугларсан, нүд нь гэрэлтсэн хүүхдүүдийн гарт Монгол Улсын ирээдүй байгааг онцгойлон хэлж, хакатонд оролцож байгаа нийт сурагчдадаа амжилт хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ