МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Эрдэнэс Монгол” нэгдлийн “Цахим шилжилт-2022” зөвлөлдөх уулзалтыг нээлээ
2022.11.14
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

“Эрдэнэс Монгол” нэгдлийн “Цахим шилжилт-2022” зөвлөлдөх уулзалтыг нээлээ

Энэ оны эхний хагас жилийн байдлаар экспортын орлогын 94 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 64 хувийг бүрдүүлж байгаа уул уурхай, эрдэс баялгийн салбар бол Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана юм.

Монгол Улсын Засгийн газрын 147 дугаар тогтоолоор "Эрдэнэс Монгол" компанийн дүрмийг шинэчлэн баталж нэгдлийн зарчмаар ажиллах болсонтой холбогдуулан цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор энэхүү зөвлөлдөх уулзалтыг Инновац, цахим бодлогын байнгын хороотой хамтран зохион байгуулж байгаад баяртай байна.

Уулзалтад “Эрдэнэс Монгол” нэгдлийн харъяа компаниудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд оролцож цахим засаглалыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, хөгжүүлэлтийн бодлогыг хэлэлцлээ.

ШИНЭ МЭДЭЭ