2022.11.08
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн талаар ярилцлаа
Цахим хөгжлийг дэмжих багц хуулиудын нэг болох Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд Хүний эрхийн үндэсний комисс чухал оролцоотой байхаар тусгагдсан.
Ялангуяа цахим шилжилтийн энэ цаг үед хүний эрхийг хамгаалах асуудал тэргүүн эгнээнд зэрэгцэн явах ёстой.
Энэ хүрээнд өнөөдөр /2022.11.08/ УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүн Ч.Ундрам, Ж.Чинбүрэн нарын хамт Хүний эрхийн үндэсний комиссын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар:
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилт;
- Практикт тулгамдаж байгаа асуудлууд. Тухайлбал, хурууны хээгээр авч байгаа эрүүл мэндийн үйлчилгээнүүд, хүний хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацах гэх мэт;
- Тус байгууллагатай холбоотой эрхзүйн орчин, хүний нөөц зэрэг асуудлаар санал солилцлоо.
Хүний эрхийн үндэсний комисс хуульд заасан хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий бусад байгууллагуудтай уялдаатай холбоотой ажиллаж, хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй байлгахад одоогийн байгаа боломжоо сайн ашиглах, олон нийтэд хуулийг сурталчлах тал дээр анхаарч ажиллахыг байнгын хорооны даргын хувиар хэлж, хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийллээ.
ШИНЭ МЭДЭЭ
"Миний кодын эхлэл" хакатон нээлтээ хийлээ
2022.11.14