МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.11.15

Ж.Бат-Эрдэнэ: Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль нь аль аль талдаа ашигтай байхаар батлагдах нь зүйтэй

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.11.15/ хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Энэ хуулийг цагаа олсон зөв хууль орж ирсэн гэж үзэж байгаа юм. Бид өмнө нь маш их алдаа гаргасан. Улсын төсөвт их хэмжээний дарамт, хүндрэлүүдийг үүсгэсэн. Дээрээс нь Н.Наранбаатар гишүүний хэлсэн кейс байна. Зайлшгүй хийх ёстой буюу концессын нэг хэлбэр нь цахилгаан станцын хэлбэр мөн шүү дээ. Гэтэл үүнийг сонгон шалгаруулж, гэрээ хийж байгаа үнэлгээ, ашиглалтын явцад хариуцах хариуцлага зэрэг нь эмх цэгцгүй хэмжээнд явчихсан. Харин одоо энэ хуулийн хүрээнд эдгээр зүйл нь нарийн орж ирж байгаа.

Яаж сонгон шалгаруулах, аж ахуйн нэгж нь ашигтай байх уу үгүй юу, төрд ямар хэмжээний дарамт байх, тухайн салбарт ямар хэмжээний ашигтай байх вэ зэргээр бүх зүйл нь орж байгаа юм. Цаашдаа хуулиндаа орон нутгийн эрхийг нээх шаардлага зайлшгүй гарах байх. Гэхдээ анхныхаа хувилбар дээр орон нутгийн эрхийг нь аваад төвдөө эрхийг нь өгчихөөд байгаа юм шүү. Ингэж байж алдаа гаргахгүй явах боломжийг нь гаргаж, судалгааг нь маш сайн хийх буюу том судалгааны байгууллага бий болох гээд байгаа юм. Ингэснээр концесс нь бодитоор төр болон хувийн хэвшилдээ ашигтай байх боломж гарч ирж байгаа шүү.

ШИНЭ МЭДЭЭ